Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026-10-13
Төсөл: хуульчаар хянуулж байна. Эцсийн хувилбар апп гарахаас өмнө нийтлэгдэнэ.
Lil Buuz («апп», «бид») нь 14–22 насны залууст зориулсан алхам, хичээлийн тоглоом. Бид аль болох бага мэдээлэл цуглуулахыг зорьдог. Энэ бодлого iOS, Android апп болон энэ вэб сайтад хамаарна.
Бидний хадгалдаг мэдээлэл
- Төхөөрөмжийн түлхүүрийн хэш
- Апп анх нээгдэхэд утсан дээр нууц түлхүүр үүснэ. Сервер зөвхөн түүний SHA-256 хэшийг хадгална.
- Яагаад: Таны Буузыг таньж, бусдаас хамгаалах
- Буузын нэр, хувцас
- Таны өгсөн нэр, худалдаж авсан болон өмсөж буй эд зүйлс, боорцог, ааруул, түвшин, цуврал өдөр, өндөгний явц, хэдэн өндөг нээсэн.
- Яагаад: Тоглоом ажиллах
- Өдрийн явц
- Алхмын тоо, хичээлийн минут, дасгалын тоо, сайн үйлсийн тоо, ЭЕШ асуултын хариулт, авсан шагнал.
- Яагаад: Даалгавар, шагнал тооцох
- Нэвтрэлт (заавал биш)
- Apple эсвэл Google-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээний хэрэглэгчийн тогтмол дугаар (subject id). Имэйл, нэр, зураг хадгалахгүй.
- Яагаад: Буузаа өөр утсанд сэргээх
- Найз, групп
- Найзын код, найзын холбоо, группын нэр, код, гишүүнчлэл.
- Яагаад: Найз, группын жагсаалт харуулах
- Долоо хоногийн тулаан
- Тулаанд оролцож буй хоёр тоглогч, тулааны долоо хоног, төлөв, тус бүрийн долоо хоногийн нийт алхам.
- Яагаад: Ялагчийг тодруулж, шагнал өгөх
- Мэдэгдлийн токен
- Мэдэгдэл зөвшөөрвөл Expo-гийн push токен ба утасны төрөл (iOS/Android).
- Яагаад: Сануулга илгээх
Бидний цуглуулдаггүй мэдээлэл
- Байршил (GPS). Агаарын чанар, цаг агаарыг Улаанбаатар хотын ерөнхий мэдээллээр авна.
- Имэйл, утасны дугаар, төрсөн огноо, зураг, харилцагчийн жагсаалт.
- Чат, мессеж — апп-д чат байхгүй.
- Алхмын дэлгэрэнгүй түүх: зөвхөн өдрийн нийт тоог хадгална.
Хэнд харагдах вэ
Таны найзууд болон группын гишүүд таны Буузын нэр, дүр, хувцас, өнөөдрийн алхмыг, тулааны өрсөлдөгч тань долоо хоногийн алхмыг тань харна. Урих линкийг нээсэн хүн линк илгээгчийн Буузын нэр, дүр, хувцас (группын линк бол группын нэр, гишүүдийн тоо)-ыг харна. Өөр мэдээлэл харагдахгүй.
Гуравдагч үйлчилгээ
- Convex — өгөгдлийн сан, сервер (АНУ).
- Apple, Google — зөвхөн та нэвтрэхийг сонговол.
- Expo Push, Apple Push Notification service, Firebase Cloud Messaging — мэдэгдэл хүргэх.
- Open-Meteo — Улаанбаатарын агаарын чанар, температур (таны мэдээлэл илгээгдэхгүй).
Бид таны мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.
Хадгалах хугацаа ба устгах
Мэдээлэл таны бүртгэл байгаа хугацаанд хадгалагдана. Апп → Профайл → «Бүртгэлээ устгах» дарахад Бууз, явц, хувцас, нэвтрэлт, найз, группын гишүүнчлэл, тулаан, мэдэгдлийн токен бүрмөсөн устна. Нэвтрээгүй (зочин) тоглогч апп-ыг устгавал утсан дээрх түлхүүр устаж, Буузыг дахин сэргээх боломжгүй болно; сервер дээрх нэргүй өгөгдлийг устгуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Хүүхдийн нууцлал
Апп 13+ насныханд зориулагдсан (App Store 13+, Google Play: Teen). Бид мэдсээр байж 13-аас доош насны хүүхдээс хувийн мэдээлэл цуглуулахгүй. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ мэдээллийг устгуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих
Холбоо барих имэйл удахгүй нэмэгдэнэ.