Халаасан дахь бяцхан найз

Хамтдаа
томоръё

Сургууль руугаа алхсан ч, оройн хичээлээ хийсэн ч, гэртээ таван минут дасгал хийсэн ч — бүгд тоологдоно. Бууз чинь өдөр бүр жаахан томорч, нэг л өдөр KING болно.

Тун удахгүйApp StoreУдахгүйТун удахгүйGoogle PlayУдахгүй
Дээл, тоорцог өмссөн пиксел Бууз гар даллаж байна

Яаж тоглох вэ

Өдөр бүр шинэ даалгавар. Биелүүлэх бүрт боорцог, бүгдийг дуусгавал ааруул.

LIL → KING

Боорцог цуглуулах тусам түвшин ахина. Бууз чинь илүү чийрэг, өндөр болно.

  1. LIL шатны БуузLIL1-р түвшин
  2. YUNG шатны БуузYUNG2–3 түвшин
  3. BIG шатны БуузBIG4–6 түвшин
  4. BOSS шатны БуузBOSS7–9 түвшин
  5. KING шатны БуузKING10+ түвшин

Дэлгүүр

Боорцог, ааруулаараа хувцас ав. Дээл, малгай, гутал, нарны шил — 200 гаруй эд зүйл.

Боорцог — алхам, даалгавраар цуглуулнаАаруул — бүх даалгавраа дуусгавал

Өндөг, тулаан

Алхах тусам гэнэтийн бэлэг. Найзтайгаа долоо хоног бүр өрсөлд.

Өндөг

12,000 алхам алхахад өндөг хагарч, санамсаргүй хувцас гарна. Даалгавар бүр өндгийг 1,000 алхмаар дулаацуулна. Өндгийг зөвхөн алхаж олно — худалдахгүй.

  • 65%Энгийн
  • 25%Ховор
  • 8%Эпик
  • 2%Домогт

Дараалсан 10 өндөгнөөс домогт гараагүй бол 10 дахь нь заавал домогт.

Долоо хоногийн тулаан

Найз эсвэл группынхаа гишүүнийг Даваагаас Ням гараг хүртэлх алхмын тулаанд уриарай. Долоо хоногт 3 хүртэл тулаан.

  • +25Ялагч
  • +15Тэнцвэл
  • +5Оролцсон

Шагналыг апп өгнө. Хэн ч боорцогоо бооцоолохгүй, ялагдсан ч юмаа алдахгүй.

Найз, групп

Ганцаараа биш, хамтдаа. Чат байхгүй — зөвхөн алхам, хичээл, урам.

Найзаа кодоор нэм

6 тэмдэгттэй кодоо эсвэл урих линкээ найздаа явуул. Найзынхаа Бууз юу өмссөн, өнөөдөр хэдэн алхсаныг хар.

  1. 1Ану
  2. 2Тэмүүлэн
  3. 3Чи

Ангиараа групп үүсгэ

Анги, баг, найзуудын групп. Өнөөдөр хэн хамгийн их алхсаныг жагсаалтаас харна.

  1. 1Номин
  2. 2Билгүүн
  3. 3Саруул

Асуулт, хариулт

Үнэгүй юу?

Тийм. Татах, тоглох нь үнэгүй. Боорцог, ааруулаа даалгавар биелүүлж цуглуулна.

Бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй, шууд эхэлнэ. Буузаа хадгалах, найз нэмэх бол Apple эсвэл Google-ээр нэвтэрнэ.

Алхам яаж тоологддог вэ?

Утасны өөрийнх нь алхам тоологчоор. Нэг өдөрт тоолох алхам болон боорцогт дээд хязгаар бий.

Хичээлийн таймер хэрхэн ажилладаг вэ?

Утсаа ширээн дээр доош харуулж тавихад 25 минутын цаг явна. Утсаа өргөвөл цаг зогсоно.

ЭЕШ-ийн асуултууд хаанаас ирдэг вэ?

Математик, монгол хэл, англи хэл, байгалийн ухаан, түүхийн дадлагын асуултууд. Асуулт бүр тайлбартай.

Өндгийг мөнгөөр авч болох уу?

Үгүй. Өндгийг зөвхөн алхаж, даалгавар биелүүлж олно. Юу гарах магадлалыг апп дотор харуулна.

Android дээр гарах уу?

Тийм. iPhone болон Android хоёуланд нь гарна. Дэлгүүрийн холбоос энд удахгүй нэмэгдэнэ.

Бүртгэлээ яаж устгах вэ?

Апп → Профайл → «Бүртгэлээ устгах». Бууз, хувцас, найз, групп бүгд бүрмөсөн устна.